Миний ертөнц...
Dateline: 2014-12-06
Энэ бол би...

 Сайн байна уу? Юуны өмнө би өөрийгөө танилцуулах нь зөв болов уу...
Намайг Зоригтбаатар овогтой Оюунбаатар гэдэг. 1988.03.17-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн. Би яагаад иймэрхүү зүйл бичсэн бэ гэхээр зүгээр л бичмээр санагдаад бичиж байгаа минь энэ. Магадгүй хэн нэгэн хүн өөрийнхөө амьдралыг хэр яваа, яаж яваагаа мэдэхгүй байж магадгүй шүү дээ. Би өмнө нь ингэж бичиж байгаагүй л дээтийм учраас замбараагүй бичиж магадгүй шүү. Юунаас эхлэхээ мэдэхгүй байгаа учраас төрсөн цагаасаа эхлье гэж бодлоо. Би Дарханы төрхөд төрсөн маш хүнд байдалтай байсан. Тухайн үед социализмын үе байсан учир эмнэлэгийн тоног төхөөрөмж маш дутмаг байсан үе байлаа. Өөр нэгнийг тарьсан шпризээр дахин өөр хүн дээр хэрэглэдэг байсан. Би амьдралдаа 2 удаа шарлаж байсан. Одоо миний элэг хэр байгааг би огт мэдэхгүй гэхдээ хүн өөрөө өөдрөг сэтгэлтэй байвал өвчин нь мөн адил эдгэрдэг гэдэгт итгэдэг нэгэн. Би анх төрөнгүүтээ шпризний шар өвчин шар өвчин тусаж байсан. Тэр үед аав, ээж минь сэтгэл маш ихээр зовниж байсан байх.Яагаад гэхээр би айлын том хүүхэд нь болохоор л тэр. Тухайн үед олон шарласан хүүхдүүдийн эцэг, эхчүүд бүгд хүлээлгийн өрөөнд сууж байхад нь сувилагч байн байн орж ирэн тэр хүүхдийн эцэг, эх нь байна уу гэж хэлэх бүрт тэдгээр эцэг, эхчүүд бүгд дуу алдан уйлж гардаг байсан гэж ээж минь хэлж билээ. Учир нь сувилагч тэр өрөөнд орж ирэх бүртээ өвчнөө дийлэлгүй өнгөрсөн хүүхдүүдийн эцэг, эхчүүдэд хүндхэн мэдээ дуулгадаг байсан гэсэн. Тэгээд л ээж минь дотроо сувилагчыг гарч ирэх болгонд миний үр биш л байгаасай гэж залбирч байсан юм байна лээ. Аргаггүй шүү дээ хүн болгонд хамгийн чухал зүйлүүдийн нэг бол үр хүүхэд байдаг. Үр хүүхэд бол тэр чигээрээ хайр...Үгээр хэлэхийн аргаггүй зүйл шүү дээ...
Тэгэж нэг шар өвчин гэдэг зүйлийг аав, ээжийн хайр болон олон зүйлийн үр ачаар даван гарч өдий 26 насалж яваа хүн дээ Би...

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2014-12-07 -

Бичсэн: xvv

Шал өөр юм биччий хэхэ. Ер нь вирүсээ нэг үзүүлээрэй. Заримдаа элэгний вирүс биш өөр зүйлээс болж шарлах тохиолдол байдгийг хүмүүс буруу ойлгодог. Хэрэв вирүстэй бол ямар вирүстэй гэдгээ мэдээд бас тодорхой хэмжээнд дэглэм барьж явах нь зөв шүү. Бас жилдээ ядаж нэг удаа ЭХОд харуулж байх хэрэгтэй. Хичнээн хүн сэтгэлээрээ өөдрөг байхад эрүүл байж чаддаг ч гэсэн бас огт анхаарахгүй хаяж болохгүй байх аа. Мэдээж эрүүл агаар, цэвэр тунгалаг байгалийн ус хүний биед, ялангуяа элэг муутай хүнд чухал, мөн хоолны дэглэм архи дарсны хэрэглээ зохицуулах их чухал гэдэг дээ. Амжилт, эрүүл энхийг ерөөе!

. Шууд холбоос




:-)
 
xaax